2011/04/02

About wood


 Бидний эргэн тойронд буй эд зүйлс болоод тавилган эдлэлүүдийг бид ямар ч модгүй байна гэж боддоо. Тэр үед бид яг л харь гаригийн хөлөг онгоцон дунд ямар ч сэтгэлийн хөдлөлгүй дижитал амьдралаар амьдрах байснаар төсөөлөгдөж байна. Тэнд ямар нэгэн амьд мэдрэмж төрүүлэхгүй  ээ гэж. 
Бүгдээрээ энэхүү амьд байгалийн гол төлөөлөл болсон мод хэмээх эрхэм тансаг материалын тухай илүү дэлгэрэнгүй сонирхоцгооё.


 Шилмүүст мод
Шилмүүст модний дотоод бүтэц (хөндлөн огтлол) Шилмүүст модлог нь давирхайн замтай байна. Давирхайн зам нь хөндлөн огтлол дээрээ жилийн үеийн орой модлогийн бараан өнгийн бүсэд жижигхэн бараан өнгийн тод цэг хэлбэртэй байна. Давирхайн зам нь шүргэгч болон голч огтлол дээрээ орчнийхоо модлогоос нилээн бараан нарийн зураас хэлбэртэй ажиглагдана Ихэнх төрлийн шилмүүст модлог нь цөм ба зуламтай байх ба цөм нь зуламнаасаа нилээн бараан өнгөөр ялгагдаж харагдана Зулам нь шинэ ургаж байгаа залуу модлог байна өргөн зулам нь 4-5см-ээс багагүй нарийн зулам нь 1-2см-ээс ихгүй байна Цөм нь боловсорсон буюу хөгширсөн модлог байна Сибирийн шинэс: орой модлог нь тод хүрэн бор сайн хөгжилтэй. Жилийн үеийн эрт модлогоос орой модлогт шилжих шилжилт нь маш тод.
Давирхайн суваг нь цөөн нарийн хөндлөн огтлол дээрээ муухан харагдана модлог нь хүнд хатуу. Сибирийн хуш: зулам нь өнгөөрөө цөмөөсөө муу ялгагдана жилийн үе дэх орой модлог ийн агууламж нь 20%иас ихгүй эрт ба орой модлогийн завсар шилжилтийн мужтай. Давирхайн суваг нь том нилээд олон жилийнхээ үед жигд тархсан байна. Модлогийн цөмийн өнгө нь өнгөлөг буюу яагаан шардуу модлог нь хөнгөн зөөлөн . 
Энгийн нарс

цөм нь зуламнаасаа тод ялгагдана. Орой модлогийн хөгжил нь харицангуй сайн эрт орой модлогийн завсар шилжилтийн муж байхгүй.
Давирхайн суваг нь нилээд том олон тоотой бөгөөд жилийн үеийн орой модлогтоо тод харагдана. Сибирийн жодоо: зулам нь цөмөөсөө өнгөөрөө ялгагдахгүй (цөмгүй) эрт орой модлогийн шилжилтийн мужтай орой модлог нь харьцангуй хөгжсөн өнгө нь бага зэрэг саарал туяатай модлог нь хөнгөн зөөлөн. Мөнх ногоон мойлс: зулам нь харьцангүй өргөн цөм нь зуламнаасаа муу ялгагдана орой модлогийн агууламж нь ихгүй Эрт орой модлогийн шилжилтийн мужтай жилийн үе нь долгионтой. Модлог нь дөнгөж огтолсны дараа онцгой үнэртэй. Дунд зэрэг хатуу хөнгөн бөгөөд бат бөх. Жимсний улаан мод; зулам нь цагаан буюу цагаан шаравтар Гялалзсан улаан боровтор өнгөтэй ба цөмөөсөө тод ялгагдана, жилийн үе нь нарийн долгиолог модлог нь хүнд хатуу.

Ердийн арц 

зулам нь шар жилийн үе нь долгиолог эрт орой модлогийн завсрын шилжилтийн мужгүй, цөм нь хүрэн шаравтар буюу бор шаравтар өнгөтэй модлогийг огтлосний дараа онцгой үнэртэй Цагираг судаст навчит төрлийн модны Дотоод бүтэц Навчит төрлийн мод нь судастай бөгөөд хөндлөн огтлол дээрх судсууд нь нэг их томгүй онгорхой нүхнүүд харагдана. Голч болон шүргэгч огтлол дээрээ судсууд нь богино долгиолог шугам зураас шиг буюу галын дөл хэлбэртэй эрт модлог руугаа чиглэсэн байна
 Царс
Бүх огтлол дээрээ өргөн голын цацрагтай жилийн судсууд нь бөөгнөрч жилийн үеийн орой модлогруугаа долгиолсон шугмууд тод харагдана. Зулам нь нарийн цагаан буюу цайвар саарал цөмөөсөө тод ялгарна, цөм нь бор шаргалдуу буюу тод хүрэн өнгөтэй . 
 Туулайн бөөр

Голын цацраг нь маш нарийн зөвхөн голч чиглэл дээрээ богино зураас шиг муухан харагдана. Жижиг судсууд нь бөөгнөрч голчийн дагуу долгиолог шугмууд жилийн үеийн орой модлогт муухан харагдана. Зулам нь нарийн цагаан шаравтар, цөм нь тод хүрэн өнгөтэй байна. Сарнимал судаст навчит төрлийн Дотоод бүтэц Энэ бүлэгт нилээд олон төрлийн модууд хамаарагдана. Манай оронд болон хөрш зэргэлдээх орнуудад ургаж байгаа энэ бүлгийн моднуудад грекийн самрийн мод, эвэрлэг мод бидэрт хус, агч, жижиг навчит далдуу, улиангар, хар нигүүрс, эвэр мод, улиас, цагаан бургас, мөнх ногоон нягт шар, хэдмэн мод, алимны мод, бат цагаан агч, сэндэн мод, монос, яргай зэрэг болно. Эдгээр нь үйлдвэрлэлийн онцгой ач холбогдолтой модод юм.
Улиангар
Хангай Хэнтий Саяны нуруугаар тархан ургана. Цөмгүй мод. модлог нь ногоовтор туяатай цайвар өнгөтэй жилийн үе нь маш муу ажиглагдана голын цацраг нь харагддаггүй. Улиангарын модлог нь нэгэн төрлийн бүтэцтэй. Шатахдаа маш их хүчтэй дөлтэй. Хөдөө аж ахуйн барилга, худаг, малын хашаа саравчинд өргөн хэрэглэнэ. Мөн эслэг ширхэгт хавтангийн үйлдвэр фанерийн үйлдвэр, ойн химийн салбарт өргөн хэрэглэнэ. Улиангар нь ургаа амьд байхдаа ишний өмх тохиолдох байдал элбэг байдаг. 

Улиас

Алтай Хангай Хэнтий нуруунд элбэг тохиолдог. Улиас нь өргөн цагаан цайвар зуламтай. Цөм нь цайвар хүрэн буюу гэгээлэг хүрэн өнгөтэй ба зуламнаасаа нэг их тод ялгарахгүй хурдан ургадаг мод юм. Жилийн үе нь өргөн муу ажиглагдана. Судсууд нь маш нарийхан байдаг. Улиас нь зөөлөн, өмхөрөлтөнд тэсвэр муутай мод юм. Улиасыг ахуйн эдлэл хийхээс гадна цаасны үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Толигор хайлаас: зулам нь өргөн шаргалдуу саарал өнгөтэй цөмөөсөө нэг их ялгарахгүй голийн цацраг нь голч огтлол дээрээ гялалзаж харагдана. 

 Модны яр: Энэ төрлийн согог нь модлогт элбэг тохиолдоно. Яр нь мөчрийн үлдэгдэл буюу суурь юм. Ярыг ургасан болон эдгэрсэн байдлаар нь зүсмэл болон модон материалд дараах байдлаар ангилна. Бөөрөнхий модон материал дээр ярыг ил ба далд гэж ангилна. Мөн ярыг салаа ба хавсан гэж ангилна. 5мм-ээс доошгүй ярыг нүдэн яр гэнэ. Модлогийн согог: Модлогийн гадаад ба дотоод бүтцийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж ашиглалтын хүрээг багасгадаг модлогийн өөрийн дутагдалыг согог гэнэ.
Модлогийн согогийг дараах байдлаар ангилна
1. Яр 
2. Цав 
3. Ишний хэлбэрийн согог 
4. Модлогийн бүтцийн согог
5. Химийн бодисоос шалтгаалсан согог
6. Мөөгний гэмтэл
7. Бүтцийн гэмтэл 
8. Гадны зүйл орох
9. Сэнсрэлт Модлогийн бүтцийн согог
Энэ бүлгийн согогт 19 төрөл 29 зүйлийн согог багтна. Үүнийг судлахад хялбарчлахын тулд 7 дэд бүлэгт хуваана. 
1. Жилийн үеийн зөв биш байрлал
2. Эрчимжсэн модлог
3. Анатомын бүтцийн өөрчлөлт
4. Ихэр гол буюу холилдсон гол 
5. Дагавар ургалт буюу нүдэн яр
6. Шарх 
7. Хэвийн биш модлог


0 Comment:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Dcreators