2011/04/11

Мебель эдлэхүүн дизайны оюутан Э.Намуунтай ярилцсан ярилцлага


Сур: сайн байна уу? Намуунаа

Намуун: Сайн. сайн байна уу?

Сур:  За тэгэхээр бид юуны өмнө чамайг энэ мэргэжлийг сонгож суралцах болсон тухай ярилцая?


Намуун: Би энэ мэргэжлийн талаар нарийн сайн мэддэггүй байлаа. Арван жилээ төгсөх гээд конкурсаа өгчөөд хувиараа авах болоод ангиа сонгохын өмнөх өдөр нь ийм анги байна гэж үзээд их сонирхсон юм.Тэгээд л ангиа сонгосон. Хүмүүс намайг
- чи эмэгтэй хүүхэд яагаад заавал энэ ангийг гэж? өөр мэргэжил сонгож болно шүү дээ гэж хэлж байсан шүү.

Сур: Аан зөв зөв сонирхолтой санагдаж байна.

Намуун: Энэ төрлийн мэргэжилүүд одоо их эрэлттэй болсон.

Сур: Зөв зөв. Бид одоо чиний хийсэн тоглоомыг харж байна.
Намуунаа чи үүнийг хэн нэгэнд зориулж хийсэн үү? аан эсвэл хичээлийн шугамаар хийсэн гэж ойлгож болох уу?

Намуун: Энэ бол хичээлийн төлөвлөгөө ёсоор хийсэн. Төсөл загварчлал хичээл дээр хамгийн түрүүнд хүүхдийн модон тоглоом хийнэ судалгаа хийх хэрэгтэй байсан. Тэгээд л би цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулж угсардаг галт тэргийг сонгож авсан.

Сур: Угсардаг галт тэргийг сонгох болсон шалтгаан?

Намуун: Энэ тоглоом нь бага насны хүүхдийн сэтгэхүйг сайжруулах сайн дасгал болж байгаа юм. Надад их таалагдсан.

Сур: Аанхан.

Намуун: Үүнийг хийхэд судалгааны ажилд багш манай ангийханд зааж зөвлөж тусалсан. за дараагийн асуулт? би ажилтай жаахан зав муутай байна. хэхэ

Сур: Хэхэ ойлголоо.тэгэхээр танай ангийхан энэ хичээлийн чиглэлээр
чамтай адил тоглоом хийж байсан байна. Би одоо харж байна. Тун давгүй санагдаж байна шүү.


Намуун: Тиймээ ангийхан хийсэн байгаа.

Сур: Ер нь чамд модоор тоглоом хийхэд хэр хүнд санагдсан бэ? хэхэ эмэгтэй хүн хийсэн гэхэд надад сэтгэгдэл төрүүлж байна шүү санагдаж байна.

Намуун: Хүнд хэцүү байсан гэж үү?

Сур: аанхан хүнд?

Намуун: Үгүй ээ, нэг их хэцүү байгаагүй ээ. Уран хөрөө болон дрилл хоёр дээр л ажилласан.Тоглоом хийхийн өмнө үйлдвэрийн дадлагаараа эдгээр багажийн ойлголттой байсан болохоор боломжийн байлаа.

Сур: Зөв зөв, энэ хичээлийг хэн багш удирдаж явсан бэ? багшийнхаа тухай ярилцая хоёулаа?

Намуун: Одоо энэ хичээлийг манай мэргэжлийн ихэнх хичээлүүдэд зааж ордог.  Ер нь сайн багшийн тусламжтайгаар энэ тоглоом бүтсэн гэж болно.
Багш зөвлөхдөө, тоглоомоо хийхээс өмнө судалгаа хийгээд дараа нь ажлын зураг сайн гаргаж түүнд нарийн хэмжээсээ сайн гаргахыг илүүд чухалчилж байсан. Мөн багажин дээр ажиллах ойлголт бага зэрэг нэмэгдсэн. Аан тийн ийм тийм зүйлийг яаж гаргаж авах талаар хөвгүүдээсээ асууж байсан.

Сур: Одоогийн байдлаар модоор ямар нэгэн зүйл хийж байгаа юу?

Намуун: Хийж байгаа, манай ангийхан төсөл-3 хичээлдээр модон сандал хийж байгаа.

Сур: Өөрсдөө шинээр зохион бүтээж байна уу?

Намуун: Одоохондоо бид дэлхийн алдарт эдлэхүүн дизайнируудын /зохион бүтээлчдийн/ гаргасан шилдэг гэсэн сандалуудаас сонголт хийгээд түүнийг масштабаар багасган хийж байгаа.

Сур: Жижигрүүлж хийж байна гэж ойлгож болохнээ

Намуун: Аанхан 5-ын масштабаар жижигсгэж, ер нь голдуу модоор хийх байх.

Сур: Зав гаргаж ярилцлага өгсөн Намуунаадаа баярлалаа. Сүүлийн өгүүлбэрийг чамд үлдээе.

Намуун: За баярлалаа. Багшдаа болон ангийхандаа бүгдэд нь баярлаж явдаг шүү, бас бүгдээрэндээ өндөр амжилтийг хүсэж байна. Энэ жил шинээр оюутан болох гэж байгаа дүү нартаа хэлэхэд энэ мэргэжил үнэхээр гоё, жаахаан судлаад мэдээд авчвал та нарт лав таалагданаа гэдэгт би итгэлтэй байна.  Баярлалаа.


Сурвалжлага авсан: Б.Гантулга

0 Comment:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Dcreators